"Багаас ихэд хүрдэг, намаас өндөрт гардаг”


3 сар

Арван хэдэн хоногийн дараа Хятадын уламжлалт цагаан сарын баяр болно. Буухиа илгээмжийн сайтууд “Цагаан сарын баяраар цаг наргүй ажиллах” илэрхийлэл гаргаж, ачаа бараа зөөвөрлөх төв, үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж, үйлчлүүлэгчдэд 24 цагийн турш онлайн үйлчилгээ үзүүлж байна..... Баярын өдрүүдэд буухиа илгээмжийн салбар ногоон гэрэл асааснаар, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж байна.

Хятадын албаны талын 22-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн 2023 онд Хятад улсын буухиа илгээмжийн бизнесийн хэмжээ 132 тэрбум 700 сая ширхэг бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.4%-иар нэмэгдэж, 10 жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигджээ. Эдгээр буухиа илгээмж нь дотоод гадаадыг хамарсан дэлхийн өнцөг булан бүрт хүрдэгдэж байна. Сүүлийн арван жилд Хятадын буухиа илгээмжийн хэмжээ хэдэн арван тэрбумаас хэдэн зуун тэрбум хүртэл асар том үсрэлт хийсэн байна. Түүнчлэн Хятадын буухиа илгээмжийн бизнесийн хэмжээ дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлжээ.

 

Орчин үеийн үйлчилгээний салбарын чухал хэсэг болох буухиа илгээмжийн бизнесийн хэмжээ нь Хятадын эдийн засгийг ажиглах чухал үзүүлэлт юм. Тэгвэл Хятадын буухиа илгээмжийн салбарыг хөгжүүлэхэд юу нөлөөлсөн вэ?

 

Энэ нь эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн хүчтэй дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.Хэрэглэгчид "худалдан авдаг" болохоор шуудан хүргэлт "гүйдэг". 1.4 тэрбум гаруй хятадууд дэлхийн хамгийн боломжит хэрэглээний зах зээлийг бүрдүүлж байна. Өдөр бүр дунджаар 350 сая илгээмж нийлүүлдэг, энэ бол Хятадын буухиа илгээмжийн салбарын өнөөгийн цар хэмжээ байгаа. Өнгөрсөн 2023 онд Хятадын хэрэглээний зардал нь эдийн засгийн өсөлтөд 82.5% хувь нэмэр оруулж, эдийн засгийн өсөлтийг 4.2 нэгжээр дайчилж чадсан. Одоогийн байдлаар Хятадад интернет хэрэглэгчдийн тоо 1 тэрбумаас давж, бодит барааны онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ нь нийгмийн өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 27.6% буюу гуравны нэг орчим хувийг эзэлж байна.

2024012322595128833

Нийлүүлэлтийн хувьд, түргэн шуурхай хүргэх нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжтай холбоотой. Одоогоор Хятад улс нь НҮБ-ын аж үйлдвэрийн ангилалд бүх аж үйлдвэрийн ангиллыг багтаасан дэлхийн цорын ганц орон болоод байна. Аж үйлдвэрийг дэмжих хүчтэй чадавх, нийлүүлэлтийн сүлжээний давуу тал нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хурд, хариу үйлдэл үзүүлэх хүчтэй баталгаа болсон юм.

 

Эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн явцад, тээврийн дэд бүтэц, ложистикийн системүүд нь "Амин судас" мэт чухал байдгаас барааны жигд урсгалыг хангаж чаддаг.

 

Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээ, хурдны авто замын сүлжээ, дэлхийн жишигт хүрсэн боомтуудыг байгуулж, нэг талдаа 48.7 сая км урт аялал, 230 мянга гаруй буухиа үйлчилгээний цэг, өдөрт дунджаар давхацсан тоогоор 700 сая гаруй зорчигч тээвэрлэдэг асар том сүлжээг бүрдүүлжээ. АНУ-ын Плимут Рок Даатгалын компанийн ТУЗ-ийн дарга Жэймс Стоун хэлэхдээ, "Хятадын засгийн газар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг маш сайн хийсэн. Өндөр чанартай хурдны авто зам, төмөр зам нь компаниудад өртөг багатай, өндөр үр ашигтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн" гэжээ.

2024012323025761953

Хамгийн гол нь логистикийн ухаалаг, мэдээлэлжсэн шинэчлэл нь техник хангамжийг илүү чадварлаг болгож чадсанд байгаа юм. Өнөөдөр Хятадын буухиа илгээмж нь Хятадын нэрийн хуудас болсон. Түүний бизнесийн үйл ажиллагаа тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь үйлдвэрлэл, хэрэглээний нэр хүндийг нэмэгдүүлж, улмаар эрэлт хэрэгцээг чөлөөтэй болгоход түлхэц өгч байна. "Жижиг" илгээмж бүр нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, эерэг чиг хандлагын тод тайлбар юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү