Дижитал эдийн засаг Бээжинд хурдтай өсөж байна


3 сар

Дижитал эдийн засаг гэдэг ойлголт шинэ юм байхаа больжээ. Хятадад дижитал эдийн засаг хурдтай хөгжиж байна. Тухайлбал Бээжин хот. Их хотын 10 мянган хүн тутамд оногдох 5G сүлжээний суурь станц 49 болж, үндэсний хэмжээнд тэргүүлэх болов. Олон нийт хэрэглэж буй ухаалаг технологийн Large Model бүтээгдэхүүн Бээжинд үндэсний хэмжээний хэрэглээний тавин хувийг эзэлж байна. Энэ бол үнэхээр том тоо юм.

Бээжин хот 2023 онд дэлхийн дижитал эдийн засгийн үлгэр жишээ хот байгуулах зорилт тавьсан. Үүний үр дүнд дижитал эдийн засгийн эзлэх хувь Бээжингийн ДНБ-ий 42.9 хувьд хүрч, дижитал эдийн засгийн нэмүү өртөг 1 их наяд 876 тэрбум юань болсон. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол өмнөх 2022 оноос 8.5 хувь өссөн дүн юм.

2024012210532637923

 

Дижитал дэд бүтэц байгуулснаар энэ салбарын хөгжлийг түргэтгэнэ. Энэ зорилгоор дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, зөвхөн өнгөрсөн жилд гэхэд шинээр 30 мянган 5G станц байгуулав.

 

Ингэснээр 10 мянган хүн тутамд оногдох 5G суурь станцын тоо 49 болов. Тэрчлэн дэлхийд тэргүүлэх Блокчейн болон Hive Зөгийн үүр технологи ашиглалтад оруулав.

Дижитал хувьсгалыг Бээжин хот дижитал аж үйлдвэр, аж үйлдвэржсэн дижитал гэсэн хоёр чиглэлээр хөгжүүлж байна. Хүний асуусанд хариулах, харилцан ярилцаж, хүнд тусалж зохиол бичих чадвартай "ERNIE Bot" болон Жи Пү Чин Янь зэрэг олон нийт хэрэглэж буй 24 технологи нь энэ салбарын үндэсний хэмжээнд түлхүү хэрэглэгдэж байна. Өндөр зэрэглэлийн автомат жолоодлогын жишиг бүс 160 хавтгай дөрвөлжин километрт хүрч, ухаалаг такси, жолоочгүй хүргэлт зэрэг 775 автомат жолоодлоготой авто машин туршилтын бүсэд явж, мөн туршилтын бүсэд 103 аж ахуйн нэгж ухаалаг үйлдвэр, дижитал чек ажиллуулж байна. Өөр нэгэн онцлох зүйл бол олон нийтийн цахим үйлчилгээний Жин Түн тавцан ажиллуулж, Бээжингийн 22 сая иргэнд үйлчлүүлдэг болсон байна.

2024012210534317515

Дижиталчлал Бээжин хотод ийм өргөн хүрээнд хөгжиж байгаа бол ирэх жилүүдэд хэрхэн хөгжих бол. Нийслэл хотын 2024 оны ажлын төлөвлөгөөнд тооцоолон бодох төв, дижитал сургалтын бааз, үндэсний зэрэглэлийн Блокчейн уулзвар цэг зэрэг том төслүүд хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү