Б.Жаргалан: Бид хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудаа огт ойшоохгүй мөнгө санхүү, тендер, эдийн засаг, төсөвт анхаарлаа хандуулсаар ирлээ


4 сар

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан "Гэр бүл, нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хөгжлийг дэмждэг ийм нийгмийг бүтээж чадсангүй.

Өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хоёр дахь хэсэг орох ёстой байсан боловч Хөрөнгө оруулалтын тухай хуульд дарагдаж хойшлогдлоо.

Энэ нь өнгөрсөн хугацаанд Монголчууд бидний эрх ашгийн эрэмбэ ямар байсныг илэрхийлж байгаа юм. Бид ямагт хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлуудыг, хүндээ чиглэсэн асуудлыг огт ойшоохгүй мөнгө санхүү, тендер, эдийн засаг, төсөвт анхаарлаа хандуулсаар ирлээ" гэлээ.

 
 
 
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү