Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаасаа чөлөөлөгдөв


4 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 20-нд УИХ-ын даргад ирүүлсэн байна. Уг хүсэлтдээ "Миний бие УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна" гэжээ. Хүсэлтийг нь УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжсэн байна.

Үндэсний аудитын газрын даргыг албан тушаалаас чөлөөлөх хүсэлтийг нууц санал хураалтаар шийдэх хуулийн зохицуулалттай. Улмаар нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү