Сангийн сайд Б.Жавхлан сандал ширээний тендер авдаг гэв үү?


4 сар

УИХ гишүүн, сангийн сайд Б.Жавхлан төсвийн хөрөнгөөр Дархан Уул аймагт спорт заал өөрийн санаачилгаар барьж өгсөн гэнэ.

Тэгээд тус спорт заалны нээлтэд Сангийн сайд Б.Жавхлан гутлаа тайлан хөл нүцгэн оролцож, сурагч багачуудад хандан "спорт заалаа нүдний цөцгий мэт хайрлан бараг л бөмбөг тоглохгүй угааж арчилж, хадгалан хамгаалж байхыг захиж, өөрийн биеэр үлгэрлэн" үзүүлсэн, коммунист загварын суртал ухуулгын үг хэлсэн байна.

Угтаа тус заалны санхүүжилтийг Б.Жавхлан өөрөө гаргачихсан, төсвөөс гаргуулчихсан юм биш бөгөөд Азийн хөгжлийн банкны "Сургалтын тэгш хүртээмжийг дээшлүүлэх төсөл"-ийн санхүүжилтээр хийгдсэн ажил аж.

Мөн тус төслийн хүрээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийн сандал ширээг шинэчлэх ажлыг мань сайд өөрийн хувь эзэмшиж байсан "Долоон Болдог" ХХК-аараа сүүлийн хэдэн нийлүүлж байгаа боловч чанар нь стандартад нийцэхгүй байгаа тухай багш сурагч нар нь байнга ярьдаг.

Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниуддаа гадаад дотоодын төсөв хөрөнгөөр хийгдэх ажлыг "авч өгч", бага зардлаар, чанаргүй хийлгэчхээд тэрнийгээ өөрийн хөрөнгөөр хийчихсэн мэт зан гарган, хүүхэд багачуудад гамтай эдлэхийг үүрэг чиглэл болгоод зогсож байгаа Сангийн сайд Б.Жавхланг яалтай.

Сангийн сайд нь ийм "өлөн" зантай байхад дотоодын аж ахуй нэгжүүд чанартай бараа бүтээгдэхүүн хийх замаар өрсөлдөөний зарчмаар шударга өрсөлдөнө гэдэг худал юм байна хэмээн шогширч сууна.

Гадаад дотоодын тендерүүд Сангийн яамны шууд харьяанд байдгийг далимдуулан Сангийн сайдад давуу байдал болгон ашиглаж байна уу гэдгийг АТГ, ЭЦГ шалгаж үзэх нь зүйд нийцнэ.

Монгол улсын засгийн газар, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ авлигатай эвлэрэхгүй хатуу тэмцэх зорилт дэвшүүлэн ажиллаж байхад дэргэд нь байгаа төсөв сангийн авдрын түлхүүрийг барьж суугаа сангийн сайд нь ийм байхаар бусад нь яах билээ гэж бодогдом.

Бид дараагийн нийтлэлээрээ УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан "Долоон болдог", "Китчен оол" компаниудтай хэрхэн хамааралтай, Ерөнхий боловсролын сургуулиудын ширээ сандал, тавилгын тендерийг Боловсролын яамтай хэрхэн "хуйвалдаж" авдаг тухай баримттайгаар мэдээлэх болно.

Амлалт.мн

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү