Б.Чойжилсүрэн: Шаардлага гарвал цахилгааныг гурван цаг хүртэлх хугацаагаар хязгаарлана


4 сар

Нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болсонтой холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тайлбар өглөө.  

Тэрбээр "Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1,618 МВт болсон. Тэр үед хэрэглэгч дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж байгаагаас шалтгаалж байна.  Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий. ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байгаа. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ нь багасаж байгаа. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй" гэв. 

Хэрэв хязгаарлах шаардлага тулгарвал хэрэглэгчдийг зургаа ангилж, нэг эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлах бөгөөд хязгаарлалтыг гурван цагаас хэтрүүлэхгүй байх зохицуулалт хийх аж. 

Харин цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх эсэх талаар сайд Б.Чойжилсүрэн "2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул эдийн засгийн нөхцөл байдал дээрдэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй. Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана" гэж хариуллаа. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү