Б.Ганхуяг сонсголд оролцуулах талаар Түр хорооны дарга Б.Энхбаярт дахин хандлаа


4 сар

УИХ-ын хянан шалгах түр хороо нүүрсний асуудлаар хоёр дахь сонсголыг ирэх долоо хоногт зохион байгуулна. Хоёр дахь сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэнэ. Нийт 300 гаруй хүнийг гэрчээр оролцуулахаар дуудас хуудас хүргүүлээд байгаа юм.

Эхний сонсголд гэрчээр дуудагдсан ч шүүхийн шийдвэргүйгээр оролцож чадаагүй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг хоёр дахь сонсголд мөн гэрчээр оролцуулах нэрсийн жагсаалтад оруулсан. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд Б.Ганхуягийг УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр оролцуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргаж, нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцуулах боломжоор хангаж өгөх талаарх хүсэлтийг Түр хорооны дарга Б.Энхбаяр дахин гаргасан байна.

Тэрээр хүсэлтдээ "Б.Ганхуяг намайг Нүүрсний сонсголд оруулах асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ авч байгаад талархаж байна. Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх, шийдвэрлэх боломжгүй гэж шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн. Иймд гэрчийн сонсголд оролцуулах саналыг хариуцаж зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан байгууллага, цагдан хорих 461 дүгээр хорих ангид шууд хамаарч байх тул "Сонсгол"-д ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт хуягласан хамгаалалт дор "Сонсгол"-д оролцох өрдүүдэд гэрчээр байлгалцуулах арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийг зургаан жил удирдсан Б.Ганхуягийг сонсгол гэрчээр оролцуулах нь "Нүүрсний хулгай" гэх асуудалд хэн, хэн оролцоотой, ямар нөлөө, шахалтаар ажиллаж байсныг сонсох, түүнийг гол зангилааг тайлна гэх хүлээлт бий. Гэхдээ түүнийг сонсголд оролцуулахгүй байх сонирхол хууль хяналтын байгууллагуудад байна гэж хардах үндэслэлтэй. Учир нь, өнгөрсөн хугацаанд Ерөнхий прокурор, ШЕЗ-д шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах хүсэлт, мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү