"Мөнгөн гүүр" эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас халдвар илэрчээ


3 жил

 Өчигдөр 11.00 цагаас хойш Улаанбаатарт шинээр 33 тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн 2 эмч, сувилагч. Бусад нь "Мөнххада", БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар байна.

Мөн "Ачтан" эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүс. Түүнчлэн орцны хавьтлууд байгаа аж. Тодруулбал, Нэг орцны 6 хүн халдвар авсан байна. Тус 6 хүний нэг нь "Мөнгөн гүүр" эмнэлгийн лаборант байсан учир тус эмнэлэгт тандалт судалгаа хийж эхэлжээ. 

Тухайн эмнэлгийн нийт эмч ажилтан, хэвтэн эмчлүүлж байсан гээд нийт 141 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Тодруулбал, өвчтөн 20, сахиур 1, эмч ажилтан 110, тухайн үед үйлчлүүлсэн 10 гаруй хүн гээд тус эмнэлэгтэй холбоотой 141 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс 1 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ нь мөн тус эмнэлгийн эмч аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү