Ажиллах явцдаа халдвар авсан ажилчдад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барив


3 долоо хоног

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр ажлаа хийх явцдаа коронавирусийн халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 

Халдварын өндөр эрсдэлтэй орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг зэрэгт төрийн байгууллагын 15 мянга гаруй ажилтан, алба хаагч ажиллаж байна. Эдгээрээс 148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авчээ.

Иймд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа Ковид-19 халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү