Т.Батцогт: Баянзүрх дүүргийн ИТХ төсвөө хугацаандаа баталж чадахгүй боллоо


1 сар

Орон нутгийн төсвийн тухай хуулиар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2021 оны төсвөө батлах хуультай. Төсвийн тухай хуулиа арав хоногийн өмнө иргэдийн төлөөлөгч нарт танилцуулж, төсвийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нарт төсвийн талаарх мэдээллийг өгөхгүй байгаа талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдэгдэв. 

Иймд БЗД-ийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид дүүргийн ИТХ-ын дарга А.Баярт асуудлаа танилцуулж, ирэх онд дүүрэгт ямар ажил хийх, цар тахалтай энэ үед хэрхэн ажиллах, төсөвлөсөн төсөв хаана байгаа талаар шаардлага тавив.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх төсвийн тухай хууль зөрчиж, төсвөө цаг хугацаанд бариагүй. Энэ сарын 2-нд дүүргийн төлөөлөгч нарт дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэх долоон хуудас зүйлийг өргөн барьснаас бусдаар төсвийн танилцуулага явуулаагүй. Баянзүрх дүүргийн хувьд Ковид-19 хэрхэн тэмцэх талаар ямар төлөвлөгөө, төсөв алга.

Бид нарын хувьд төсөв өргөн баригдсан уу? Баригдсан бол ИТХ-ын төлөөлөгч нартаа танилцуулж, юунд зарцуулах талаар мэдмээр байна. .

Энэ бүхнээс харахад төрийн байгууллагын уялдаа холбоо байхгүй. Ажлуудаа төлөвлөөд явж байхад төсвөө цахимаар хэлэлцэнэ гэснээс өөр зүйл байхгүй байна.

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр дээр асуудлаа тавих гээд иртэл ажил дээрээ байхгүй байна. Маргааш Иргэдийн хурал хуралдах ёстой байтал иргэдийн хурал ажлаа хийж чадахгүй байгаад иргэдийнхээ өмнөөс харамсаж байна. Маргааш төсөв хэлэлцэхгүй гэсэн үг. Дүүрэг маань төсвийн тэг зогсолт хийхээр болж байна гэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Наранцэцэг [122.201.24.xxx] 1 сар
Төсөв батлагдахгүй бол энэ хорионы үед өвчлөл нэмэгдэж байгаа үед албан байгууллага, хувь хүнд хохиролтой. Нөгөө дүүргийн ажил сайжирч байна гэсэн хаана байна. Түрүүчийн 8 жилд дүүргийн ажил хэвийн явагдаж байсан. Одоо энэ цаг үед Иргэдийн хурал болон ЗТГ ажлаа хариуцлагатай хийхийг шаардаж байна.