‘’Эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь” сэдэвт сургалт болов


3 жил
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэцэрлэг сургуулийн хоол үйлдвэрлэлд ‘’Эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар цэцэрлэг сургуулийн хоол үйлдвэрлэлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг зааж, хоол үйлдвэрийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.
Сургалтад ерөнхий боловсролын 32 сургууль, 45 цэцэрлэгийн эд хариуцагчид хамрагдсан бөгөөд сургалтыг хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн асуудал хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, Өсвөр үе-Хүнс ОНӨААТҮГ-ын эрүүл ахуйч болон Татвар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд орсон аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү