“Иргэд хот хоорондын хүнс тээврийн машинд нууцаар зорчин хүндрэл учруулж байна”


2 долоо хоног

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нөөцийн махтай холбоотой асуултад хариулт өглөө. Тэрээр “Иргэд хот хоорондын хүнс тээврийн машинд нуугдан нууцаар зорчиж хүндрэл учруулж байна” хэмээсэн юм.

Тухайлбал, Махны нөөц хангалттай байгаа. Иргэд сандрах шаардлагагүй. Дэглэмээ зөв сахих хэрэгтэй. Хөл хориог сунгасан ч бидэнд хүнсний хомсдол үүсэхгүй. Мөн иргэд хот хоорондын хүнс тээврийн машинд нуугдан нууцаар зорчиж хүндрэл учруулж байна.  Энэ мэтээр ажил үүргээ гүйцэтгэж яваа алба хаагч нарт саад учруулахгүй байхыг хүсье хэмээсэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар, Нөөцийн мах худалдаалах цэгүүд журмын дагуу ажиллаж байна. Иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү