АНУ-ын 46 дах Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандаж хэлсэн үг


3 долоо хоног

Тэрбээр, "Нутаг нэгт Америкчуудаа, энэ орой миний хувьд маш гайхалтай байна. Улс орон даяар, бүх хотуудад, эх орны минь өнцөг булан бүрт, түүнчлэн олон улс даяар итгэл найдварын гал дүрэлзэн асч, маргаашаа илүү сайхан болгох итгэлээр дүүрсэн баяр хөөрийг бид бүхэн харж байна. Та бүгдийн надад итгэж өгсөн итгэлд би баярлаж байна.

Би ард түмнээ хуваан талцуулдаггүй, нэгтгэн нийлүүлэхийг эрмэлздэг, улаан, цэнхэр мужаар нь ялган хардаггүй, зөвхөн нэгдмэл АНУ-ыг хардаг ерөнхийлөгч болно гэдгээ тангараглаж байна. Та бүхний итгэлийг олж авахын тулд, та бүхний итгэл найдвартай хамт бүх зүрх сэтгэлээрээ ажиллах болно.

Америкчуудын зүрх сэтгэл, Америкийн тулгуур багана болох дунд давхаргыг дахин сэргээх болно. Дэлхийд хүндлэлтэй Америкийн бий болгоно. Үүний төлөө олон сая Америкчууд надад саналаа өгсөн, энэ бол ард түмний даалгавар, тиймээс үүний төлөө ажиллах болно. Мөн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон гайхалтай эмэгтэй болох Камала Харристай хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг юм.

Та бүхэн Камала Харрисыг сонссон, тэр Өмнөд Азиас гаралтай, дүрвэгчийн охин бөгөөд Америкийн түүхэнд анх удаа дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа хар арьст эмэгтэй юм.

Ерөнхийлөгч Трампад саналаа өгсөн бүх хүмүүсийн хувьд өнөө орой сэтгэл дундуур байгааг би ойлгож байна.

Гэхдээ одоо бие биендээ боломж олгоё. Одоо бол аливаа талцлаас хол байж, бие биенээ дахин харах, сонсох цаг юм. Өрсөлдөгчөө дайсан гэж харж харьцахаа зогсооцгооё. Тэд бол бидний дайсан биш, тэд бол Америкчууд билээ.

Шударга ёсыг сэргээж, ардчиллыг хамгаалж, энэ улсын бүх хүнд тэгш боломжийг олгох тулаан байлаа.

Иргэдийн хүссэн зүйл бол энэ юм. Бид ковид-19 цар тахлыг хяналтандаа оруулахаас ажлаа эхэлж байна. Үүнийг бид хяналтандаа оруулахгүйгээр, ач, зээ, үр хүүхдүүд, төрсөн өдөр, хурим, төгсөлтийн баяр гээд амьдралын хамгийн үнэ цэнэтэй мөчүүдээ эдлэх, эдийн засгаа сэргээх боломжгүй юм. Одоо бид Америкчуудын эдгэрч тэнхрэх цаг юм. Бурхан та бүхэнд хайртай. Америкийг бурхан ивээг. Бидний цэргийг бурхан хамгаалаг. Баярлалаа".

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү