Л.Энх-Амгалан: 100 айлын гудамжаар Монгол хүн амьдардаг юм уу, дүүрэн Хятадууд байна


3 жил

   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Гадаадаас орж ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийг бүрэн хянаж байгаа юу. Энэ орж ирсэн нөхдүүд чинь дураараа аашилж байна. Улаанбаатар хотод олон Чайна таун байх шиг байна. Сөүл таун байна. Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэг юм уу, үгүй юм уу гэмээр дураараа аашилдаг. Энд чинь л жинхэнэ хар тамхи, хүн худалдаалах гэх мэт болж бүтэхгүй зүйлүүд болж байна.

100 айлд юу болж байгааг мэдэж байна уу. Тэр гудамжаар нь монгол хүн амьдардаг юм уу. Дүүрэн хятад иргэд. Монгол Улсад гадны иргэд үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж байна. Бүтэн байраар, хэд хэдэн байраар нь худалдаж аваад монголчуудад түрээслэдэг. Гэтэл монголчууд нь өөрсдөө байранд орж чаддаггүй. Монгол Улс үүд хаалгаа нээх ёстой. Гэхдээ энгэрээ битгий сул тавиарай гэдэг шиг Монгол Улсад орж ирээд хууль бусаар амьдарч байгаа, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэдэд төрийн хяналт байна уу. Энэ асуудалд мэдээлэл авах гэхээр нууц, нууц гээд байх юм"

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
sar [210.61.207.xxx] 3 жил
mongolchuudad oorsdod n ih dutagdal bn.halamj hootsoldson mongo nehsen uurlasan haraasan humuus.eh orondoo ezen bj chadahgui bn.hujaa ch bai gadniihan siireg smart blhoor ingeed bn.halamjaa zogsoo.dandaa huuhed huchirhiilsen,alsan talsan uhsen medeenuud bn.ajil ingej hiisen gh medee n zovhon zasgiin gazariin medee.boloo.iim bhad yaaj hogjil devshil yarih ve.