Увс аймгаас УЛСЫН ШИНЭ АВАРГА төрлөө


4 жил

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж Монгол Улсын аварга цолны эзэн боллоо. Тэрбээр улсын их баяр наадмын есийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын харьяат Н.Батсуурьтай үзүүр түрүү булаалдан ийнхүү төрийн наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ.

 Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс анх 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа улсын их баяр наадмын есийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарьд Д.Рагчааг даван түрүүлж байсан юм. Ийнхүү найман жилийн дараа ахин түрүүлж Увс нутгийн аваргуудын буухиаг үргэжлүүлж байна. Харин Монгол Улсын аварга Н.Батсуурийн хувьд хоёр жил дараалан улсын их баяр наадамд үзүүрлэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү