Монгол Улсын начин А.Давааням сорилго барилдаанд гурав дахь удаагаа түрүүллээ


1 сар

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гал тус бүрийн сорилго барилдаан үргэлжилсээр байна.

 Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний 32 бөхийн барилдаан “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо.

Үүнд Монгол Улсын начин А.Давааням түрүүлж, улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэв. Ингэснээр А.Давааням уг сорилго барилдаандаа гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ билээ.  Тэрбээр “Дэвжээний маань барилдаан сайхан боллоо. Галынхаа наадамд түрүүлсэндээ баяртай байна. Би өмнө нь 2015, 2017 онд түрүүлсэн. Энэ жил цолоо баталж, ахиулахын төлөө улсынхаа наадамд зодоглоно " гэлээ. 

Харин их шөвөгт аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн заан Н.Даваахүрэл нар шалгарсан юм.

Харин Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Хөхчирэнгэр нар зодоглосонгүй.

Наадмын сорилгыг  УИХ-ын гишүүн Мөнхбаатар, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү тэргүүтэй Хөвсгөл нутагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа эрхмүүд үзэж сонирхов.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү