Д.Нямхүү: Нэг халдвар илэрч, 21 хүн эдгэрлээ


4 жил

Өнөөдөр /2020.06.04/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Зургаадугаар сарын 3-ны өдөр нийт 469 хүнд шинжилгээ хийхэд 468-аас нь халдвар илэрсэнгүй. Харин тавдугаар сарын 26-нд буюу ес хоногийн өмнө Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  ирсэн иргэний давтан шинжилгээ эерэг гарлаа.

Халдвар илрээгүй 468 шинжилгээг задалж хэлбэл, тандалтын шугамаар цуглуулсан 13, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад тусгаарлагдаж байсан 235 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 ачаа тээврийн жолооч юм.

Мөн 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч буй сайн мэдээтэй” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү