Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх “Их сорилго”-ыг цахимаар үндэсний хэмжээнд зохион байгуулна


2 долоо хоног

Боловсролыг тэгш бус байдлыг арилгах зорилгоор байгуулагдсан “Багшийн туслах 800” аппликейшн 5 сарын 27-29 ны өдрүүдэд 2020 онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх нийт сурагчдын дунд үндэсний хэмжээний цахим “Их сорилго” зохион байгуулах ажээ. Энэ жил ЭЕШ -ийн шалгаллт өгөхөөр 30824 хүүхэд бүртгүүлсэн гэсэн тоо баримт байгаа. Эдгээр шалгуулагчдаас сорилго авч буй зорилго нь ЭЕШ өгөхөөс өмнөх бэлтгэл хангагдсан эсэх, хөл хорионы үед цахимаар бэлдэхийн ач холбогдлыг тандаж мэдэх болон сурагчид өөрсдийнхөө түвшинг тогтоох боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм. Энэхүү цахим их сорилгыг “Боловсролыг хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй олгох” зорилготойгоор байгуулагдаж, өдгөө үйл ажиллагаа нь амжилттай явж байгаа Багшийн туслах аппликейшны хамт олон орон даяар зохион байгуулах гэж байна.

 

Сурагчид ЭЕШ-ын өмнөх “Их сорилго”  өгөхдөө орон зай, цаг хугацаанаас үл хамаарч, интернетийн сүлжээтэй  гар утас, таблет зэрэг бүхий цахим хэрэгсэл ашиглаж өгөх учраас илүү өргөн хүрээг хамарсан үндэсний хэмжээний үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагч талаас үзэж байгаа аж. Нийт 10 хичээлээр, 3 өдрийн турш зохиогдох энэ сорилгод хүүхэд бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд сорилгод оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан сурагч бүрт супер шагнал болох iWatch бэлэглэх ба нийт шагналын сан 10 сая төгрөг байхаар тогтоосон байна.

Оролцогчдод тавих шаардлага

  1. Тус уралдаанд “ЭЕШ-2020”-д бэлдэж байгаа сурагчид оролцох боломжтой.
  2. “Багшийн туслах” аппликейшны хэрэглэгч байх.
  3. Нэг сурагч 3 болон түүнээс доошгүй хичээл дээр сорилго өгөх.

Зохион байгуулалт

Уг сорилго нь Математик, Нийгмийн Ухааны Мэдлэг, Англи Хэл, Орос Хэл, Монгол Хэл, Монгол Улсын Түүх, Хими, Биологи болон Газар Зүй гэсэн хичээл дээр тус бүр шалгалт авагдана. Шалгалтын хариу 5-р сарын 31-нд гарах бөгөөд шагналын болзол хангасан сурагчдыг өөрсдийн сошиал хаягаар зарлана.

Бүртгэлийн хугацаа: Сорилго явагдах хичээлийн шалгалт бүрийн өмнө ч бүртгүүлж болно. Тиймээс бүртгэлийн сүүлийн хугацаа 5 сарын 27-29 өдрүүд байна.

Бүртгүүлэх заавар: “Багшийн Туслах” аппликейшныг татаж бүртгүүлээд, үнэ төлбөргүй шалгалтдаа оролцох боломжтой.

Бүртгүүлэх цахим хуудас: www.bagshiintuslah800.mn

Аппликейшн татах линк:
https://apps.apple.com/us/app/bagshiin-tuslah/id1496975428
https://play.google.com/store/apps/details…

Холбоо барих утас: 7810-08008081-8253

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү