ВИДЕО: Коронавирус уушгийг хэрхэн гэмтээх нь


2 сар

АНУ-ын Вашингтон хотын эмнэлэг саяхан коронавирусийн халдвартай өвчтөний уушгины 3D дүрс бичлэгийг дэлгэн харуулжээ. Уг дүрс бичлэгт цусны даралт өндөртэй, 59 настай эрэгтэй өвчтөний уушгины үйл ажиллагаа коронавирусийн халдвар авснаар хэрхэн гэмтэж байгааг харуулжээ. 

Тус өвчтөн бол 70, 80 настай дархлаа дарангуйлагдсан, чихрийн шижинтэй өвчтөн биш. Цусны даралт ихсэхээс бусдаар өөр эрүүл мэндийн асуудал байхгүй хүн л ийм байдалтай байна” хэмээн тухайн бичлэгийг хийсэн доктор Кэйт Мортман хэлэв.

Дүрс бичлэг дээр шар өнгөөр тэмдэглэсэн газрууд бол халдвар тархсан, үрэвсэл үүссэн хэсгүүд юм.  Уг бичлэгээс халдвар хүний уушгинд хэрхэн хурдан тархаж байгааг харж болно. Мөн ингэж гэмтсэн уушги эргээд хэвийн байдалд ороход маш их хугацаа шаардагдана гэдгийг Мортман онцлов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү