Д.Нямхүү: Халдвар авсан 10 өвчтөний бие тогтвортой байна


4 жил

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.  

Д.Нямхүү: 3-р сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс 24 хүнд санамсаргүй түүврийн аргаар СOVID-19 халдварын шинжилгээ авахад коронавирус илрээгүй. 186 хүн ХӨСҮТ-д хяналтад байна. Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна. Халдвар авсан 10 өвчтөний бие тогтвортой байна.

Д.Нарангэрэл: АНУ-д нэг өдөрт 14 мянга гаруй хүн COVID-19 халдвар авлаа. Тус улсад Азийн орнуудтай харьцуулахад 18-34 насны залуучууд халдвар авч байна. 18-аас доош насны гурван хүүхэд нас барлаа. Нэг гэр бүлийнхэн нас барсан. Энэ мэтээр халдварын шинж тэмдгүүд өөрчлөгдсөөр байна. Тиймээс манай иргэд анхаарлаа сулруулж болохгүй, эрүүл мэндийн байгууллагын мэдээг дагаж мөрдөхийг уриалмаар байна. 

Я. Буянжаргал:  Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2083 иргэн тусгаарлалтад байна.  Халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байна. Өнөөдөр 4 эмч тусгаарлалтаас гарсан.

Дэлхийн дунджаар хөнгөн өвчтөн 14, хүнд ба хүндэвтэр өвчтөн 4 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү