Токио 2020 олимпын наадам нэг жилээр хойшиллоо


4 жил

“Токио-2020” олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд чухам хэзээ болтол хойшилсон нь тодорхойгүй хэмээн бид мэдээлсэн.  

Тэгвэл өчигдөр /2020.03.24/ Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьж, “Токио-2020” олимпыг нэг жилээр хойшлуулах санал тавьжээ. Томас Бах уг саналыг 100 хувь дэмжсэн байна. Ийнхүү олимп албан ёсоор хойшлох нь тодорхой боллоо.

Шинзо Абэ “Тамирчдыг Бэлтгэлээ Бүрэн Хангасны Дараа, Мөн Үзэгчдийг Амар Тайван Үзэх Боломжтой Болсны Дараа Олимп Зохион Байгуулах Нь Зөв Алхам” Гэжээ.