Я.Буянжаргал: Истанбул-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ


2 долоо хоног

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлаар тус яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө.

“Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдсон.

Истанбул-Улаанбаатарын онгоцоор 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Мөн тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан.

Эдгээр иргэнийг “Зүчи” зочид буудал, Бага баянгийн амралтын газар, “Асралтмед” эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Харин голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү