Юта Жазз багийн Франц тоглогч Руди Гоберт коронавирусийн халдвар авчээ


3 сар

NBA-ийн Юта Жазз багийн Франц тоглогч Руди Гобероос COVID-19 илэрсний улмаас өнөөдөр Юта Жазз болон Оклахома Сити Тандер багуудын хооронд болох байсан тоглолтыг цуцаллаа.

Энэ талаар тоглолтын өмнөхөн мэдээлсэн бөгөөд COVID-19 илэрсэн тоглогч тоглолт болох байсан "Чесапик Энержи Арена" цэнгэлдэхэд хараахан ороогүй байна. 

Мөн өнөөдөр болох бусад тоглолтууд болон NBA-ийн улирал тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж буйг албан ёсоор мэдэгдсэн ба цаашид ямар арга хэмжээ авах талаар мэдээлнэ гэв.

Эх сурвалж: ESPN, NBA 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү