U-Money картын "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрөөс 26 азтан тодорчээ


4 жил

"Улаанбаатар смарт карт" компани таван жилийнхээ ойн хүрээнд "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс удаа зорчсон иргэд оролцох боломжтой энэхүү хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорсон байна. 

 

Энэ удаагийн тохирлоор

  • 2 сая төгрөгийн 1 азтан
  • 500,000 төгрөгийн 6 азтан
  • Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ. 

Азтан болсон эсэхээ мэдэхийн тулд uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалгах боломжтой.

Сануулахад, азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү