Жуулчдын саналаар хамгийн дэлхийн секси хотуудын санал асуулга явагджээ


4 жил

Гэгээн хайорын баярын өмнө нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Тус судалгаа нь дэлхийн хамгийн секси хотыг тодруулах аж. Уг судалгааг онгоцны тийз борлуулдаг Aviasales цахим үйлчилгээнээс хийсэн байна. 

Мэргэжилтнүүд тэмдэглэснээр, сонголтын шалгуур нь  нутгийн найрсаг иргэд, тэдний яриа, задгайдуу баяр цэнгээний газар, насанд хүрэгчдийн зугаа гаргах газрууд, стиль зэрэг болжээ.

Жагсаалтыг Бразилийн  Рио-де-Жанейро хот тэргүүлж 20 оноо авав. Харин Улаан дэнлүүний гудамжтай Нидерландын Амстердам хот 16 оноогоор удаалсан бол секс аялал жуулчлалын төв гэгддэг Тайландын Паттайя гуравт бичигдсэн аж.

Түүнчлэн Будапешт (12 оноо), Лос-Анжелес (10 оноо), Парис (10 оноо), Флоренци (6 оноо), Прага (5 оноо), Берлин (5 оноо), Барселона (2 оноо) зэрэг хотууд тус тус оноог авчээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү