Н.Номтойбаяр: Ордны ажилтан эгч танд баярлалаа, миний нэрийг эргүүлж хадах шаардлагагүй ээ


4 жил

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг парламент түдгэлзүүлсэн. Ерөнхий прокуророос түүнийг мөрдөн байцаалтын нууц задруулсан, мөрдөн байцаалтад саад учруулж байна гэж үзэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.  Энэ хүсэлтийг УИХ биелүүлж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. 

Тэгвэл УИХ-ын тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ. Мөн түүний өрөөний үүдэнд хадсан нэрийг хуулаад, хаясан байсан гэнэ. Энэ талаар Н.Номтойбаяр гишүүний ажлын албаны ажилтан Б.Эрдэнэбат өөрийн твиттер хаягаар дамжуулж мэдээллээ. Тэрбээр "Би УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын албаны ажилтан. УИХ-ын тамгын газраас Номт гишүүнийг  өрөөгөө өгөхийг шаардлаа. Өрөөндөө орох гэтэл хаягийг хуулаад газар хаясан байсныг оллоо. Хөөрхий энэ үйлчлэгч эгч буцаад хадах гэнэ. Хүнийг харлуулж болно арай л дэндүү байна аа л гэлээ" хэмээн жиргэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө энэ талаар "Ордоны ажилтан эгч танд баярлалаа. Миний нэрийг эргүүлж хадах шаардлаггүй ээ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэжээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү