51.6 саяар тохижуулсан өрөөг үзэхийг шаардсан Б.Мөнхцэлмэгийг ХЗДХ яамны байрнаас хүчээр гаргав


4 долоо хоног
 

Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байрны дотоод засал болон дарга нарын өрөөг өндөр дүн бүхий мөнгөөр зассан тул өрөөгөө үзүүлэхийг хүссэн хүсэлтийг “Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг өнгөрсөн долоо хоногт тус яаманд хүргүүлжээ.

Тэрбээр  Төрийн нарийн бичгийн даргынхаа 51.6 саяар тохижуулсан өрөөг үзүүлэхийг шаардсан юм. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны шилэн дансыг үзэхэд шинэ барилгадаа 626 саяын тавилга, тохижилт хийжээ. Үүнээсээ Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд 51.6 сая, яамны үүдний хэсэгт 61 сая, уулзалтын өрөөнд 46.9 сая төгрөгийн зарцуулан дотоод засвар хийжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү