Г.Баасан УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээ мэдэгдлээ


4 долоо хоног

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр Хэнтий аймагт нэр дэвшин, сонгуульд өрсөлдөх болсноо мөн илэрхийлсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгөв.

Ингэснээр Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Хэнтий аймагт нэр дэвших нь тодорхой боллоо.

2020 оны  сонгуульд тус тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвших магадлал өндөр. Тэгвэл тэдний өрсөлдөгч нь АН-аас Г.Баасан байх нь ээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү