Халдашгүй байдлын дэд хороо МАРГААШ хуралдана


4 долоо хоног

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эргүүлэн татах саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн пүрэв гаригт /2020.01.16/ УИХ-д хүргүүлсэн.

Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо баасан гаригт хуралдсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тодруулбал, тус хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа учир хуралдааныг хойшлуулсан. Эдгээрээс Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад айлчлалтай бөгөөд өнөөдөр орой эх орондоо ирэх аж.

Тиймээс маргааш тус хороо хуралдаж Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх товтой байна.  Н.Номтойбаярыг эргүүлэн татах асуудлыг Улсын ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү