Л. Энх-Амгалан: Эрүүл мэндийн зардлын 40 хувийг иргэд халааснаасаа төлж байна


4 жил

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Азийн хөгжлийн банкны зээлийн асуудал  158 сая ам.долларын төсөл юм байна. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах гэчхээд эмнэлгийн хэдэн барилга барих, өргөтгөх  ажил хийх гээд байх юм. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах ёстой. Эмзэг бүлгийг иргэд эрүүл мэндээр хохирч байна. хоол тэжээлийн дутагдал боловсролын хэрэгцээ шаардлага урган гарч байна. үүнийг тусгавал яасан юм бэ. Эмнэлгийн орчныг сайжруулах асуудлыг  заавал зээлээр биш МонголУлс төсвөөр хийх боломж байгаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны зээл эрүүл мэндийн боловсролын салбарт дэмжлэг болдог. Хөнгөлөлтэй болон буцалтгүй тусламжийн зээлээр олгодог. Эмзэг бүлгийн иргэд хаана байна вэ гэхээр захын хороолол хөдөө орон нутаг хязгаар нутагт байгаа. Монгол улсын хүртээмжийн байдал 60 гаруй хувьтай гэсэн олон улсын судалгаа бий.  Энэ удаагийн хөтөлбөр маш чухал хөтөлбөр нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг эмнэлэг байгуулагдах юм. Иргэдийг дүүргийн эмнэлэг рүү явуулахгүйгээр томоохон тоног төхөөрөмжийг дундаа ашигладаг үйлчилгээ. 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Зөвхөн байшин барилга биш тоног төхөөрөмж биш юм. Түүнээс гадна зургаан төсөлд яаралтай тусламжийг олон улсын түвшинд хөгжүүлэхийн тулд 103 дуудлагын төвийг шинэчлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүн:

-Эмнэлэг сайжруулах байдаг асуудал. Би эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг үйлчилгээнд эрт оношилгоонд хамруулах чиглэл рүү  энэ төслийг эхлүүлэх ёстой гэж харж байна. Төслийн агуулга эмзэг бүлэг рүү чиглэсэн шүү дээ. Эрт оношилгоо эмчилгээнд тэд хамрагдаж чадахгүй байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Санал нэг байна. Эмнэлгийн хүртээмж нэмэгдэж байж иргэддээ урьдчилан сэргийлэх үйлчилгээ нэмэгдэнэ. Азийн хөгжлийн банкны гэрээгээр таны хэлснийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Ер нь эрүүл мэндийн салбарт их зүйл хийгдсэн. Гэхдээ бүрэн гүйцэт чадахгүй багаа. Бид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлахад нийгмийн салбарт гадаадын зээл авахгүй гэж яригдсаныг эргэн харах  шаардлагатай. Нийгмийн салбар улс орны асуудал юм. Төмөрбаатар даргаас асуумаар БГД-ын 23 хороо тэнд сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг байхгүй. Тэнд зам харгуй төвөгтэй. Очоод үзвэл ойлгоно. Энэ мэтчилэн нийгмийн эмзэг байдалд хэрхэн хүрч ажиллах юм. Хотдоо ойрхон мартлаа автобус явдаггүй, өрхийн эмнэлэггүй асуудлыг төсөл хэрэгжээд өөрчилж чадах уу үүнийг улсын төсвөөр шийднэ гэж бодож байна уу

Ажлын хэсэг н.Төмөрбаатар:

-Монгол улсын хувьд Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг он гараад хүлээж авна. Манай одоогоор 7-оос доош үйлчилгээг цогцоор нь үйлчилж байгаа эмнэлэг байхгүй. Хуучин эмнэлгүүдийг өргөтгөөд явахаар маш олон зүйл саад болж байна.  Эмзэг бүлгийн иргэд нэг эмнэлэгт бүх  шинжилгээ өгч чадахгүй учраас цаг хугацаа зардаг. Энэ төслөөр нэгдсэн эмнэлүүд аль  нийгмийн хүмүүс ороход даатгалаар санхүүжүүлээд төлбөргүй үйлчилнэ. Бүх төрлийн оношилгоо хийнэ. Өөр эмнэлэг рүү явахгүй нэг эмнэлэгт үйлчилгээ авна гэсэн үг юм. Баянгол дүүргийн тухайд 11 хорооноос салбар байгуулах замаар асуудлыг шийдэж байна. шинээр эмнэлэг барихаар улсын төсөвт суулгана.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эмзэг бүлгийн иргэддээ хэрхэн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх бодлого нь юу байна. Байшин барилгыг зээл, улсын төсвөөр хийж байгаа. Нийт хүн амын 32.5 хувь нь эмзэг давхаргад хамаардаг гэсэн тоо байдаг. Азийн хөгжлийн банкны судалгааг харахад иргэд өнөөдөр эрүүл мэндийн зардлын 40 хувийг иргэд халааснаасаа төлж байна. 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуу өрхөд орсон байна. Энэ маш том тоо. Хүн амын эмзэг давхаргынхан хөнгөлөлтэй эмийг авахад олж байгаа мөнгөнийхөө 95 хувийг зарцуулдаг. Өдөр хоногоо аргацааж байна эрүүл байхын тулд. Энэ рүү хандсан бодлогын арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү