Залуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ


4 жил

Залуу хосууд граж дотор автомашинаа асаалттай удаан байлгаснаас үүдэн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Налайх дүүргийн долдугаар хороонд  байрлах айлын грашд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байжээ.

Хэргийг шалгахад эрэгтэй 26 настай Б, эмэгтэй 23 настай М нар нь  марк-2 загварын автомашин дотор угаартсан байдалтай нас барсан байсныг олжээ. 

Иймд иргэд та бүхэн автомашинаа гараашдаа оруулсан үедээ дотор нь суухгүй байх, өөрийгөө угаартаж болзошгүй эрсдлээс хамгаалж байхыг анхааруулж байна.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү