Б.Баттөмөр:"Дубайн гэрээг цуцал" гэсэн ажлын хэсгийн санал гарсан


4 долоо хоног

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буюу "Дубайн гэрээ"-г хүчингүй болгох шийдвэрийг өчигдөр /2019-11-18/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргажээ. “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүдээс тодруулга авч хүргэж байна. 

УИХ-ын гишүүн, Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоол боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг 2018 оны тавдугаар сард байгуулагдаж, 2019 оны эхэн хүртэл ажилласан. Д.Тэрбишдагва гишүүнээр ахуулсан уг ажлын хэсэг дүгнэлтээ байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зөвлөмжүүдийг үндэслээд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахалж ажилласан. Шийдвэрүүд гаргасан.

Нэгдүгээрт, 2009 онд байгуулсан хоёр гэрээ бий. Эхнийх нь хөрөнгө оруулалтын гэрээ. Дараагийнх нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Энэ гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн тул одоогийн хуульд нийцүүлэх заалт оруулсан.

Хоёрдугаарт, Дубайн гэрээний төлөвлөгөө бол Олон Улсын гэрээ биш. Гэрээний нэг салшгүй хэсэг байх ёстой юу үгүй юу. Рио тинто компанийг Оюутолгойн ордыг ашиглах удирдлагын баг гэж тодорхой. Хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж ярилцах хэрэгтэй гэсэн санал ч уг дүгнэлтэд бий. Энэ саналыг УИХ-аас Засгийн газарт чиглэл болгон өгөх байх.

Ажлын хэсгийн санал дотор ТЭЗҮ-г дахиж хий, гэрээний нууцлалыг ил болго, байгаль орчны нөхцөл байдал өөрчлөгдсөн тул байгаль орчны үнэлгээг ч дахиж хийх гэх мэт 86 зүйл заалт, зөвлөмж багтсан. Энэ бүхнийг хэрэгжүүлж ажилла гэсэн үүрэг даалгаварыг Засгийн газарт өгч байгаа. 

Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Хэн буруутай гэдэг нь тодорхой гараад ирэх байх. Мөн Хэрэв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү