ҮХЦ-ийн зургаан гишүүн Д.Одбаяр даргыгаа мэдээлэл хийхийг шаардаж хуралдаан зарлажээ


4 жил

Уг шаардах хуудаст:

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хууль бус үйлдлийн талаар гадаад дотоодын ХМХ-ээр сүүлийн үед мэдээлэл түгж байгаатай холбогдуулан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг нэн даруй зарлан хуралдуулах шаардлагатай байна.

ҮХЦ-ийн нэр бүхий зургаан гишүүн 2019-11-15-ны өдөр уг асуудлын талаар ярилцан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг 2019-11-18-ны өдрийн 16:00 цагаас хуралдуулахаар товлосон болно. 

Иймд таныг ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдаанд өөрийн биеэр оролцож үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхийг шаардаж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн:

Ш.Цогтоо

Д.Солонго

Б.Буяндэлгэр

Ш.Солонго

Г.Туулхүү 

Ц.Нанзаддорж 

гэжээ.

 

  • ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр хуралдаанд ирээгүй байна

    ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг 2019-11-18-ны өдрийн 16:00 цагаас хуралдуулахаар зургаан гишүүн шаардлага хүргүүлсэн билээ. Яг одоогийн байдлаар ҮХЦ-ийн байранд гишүүдийн талаас илүү нь цуглаад байгаа бөгөөд ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ирээгүй байгаа аж. Гишүүд түүнийг хүлээж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү