Ардчилсан намын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ


4 жил

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад "Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим сүлжээтэй холбогдолтой асуудлаар гэмт бүлэглэл байгуулахаар БНХАУ-ын 799 иргэн Улаанбаатар хотын нэр бүхий зочид буудлуудад байрлаж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна" гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү