Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна


4 жил

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллахаар өглөө эртлэн Улаанбаатараас хөдөлсөн. Зүүн аймгуудын бүтээн байгуулалт, хил боомтын асуудал, газрын тосны нөөц илрүүлж буй байдал, аж үйлдвэрийн төсөл хөтөлбөрүүдийн явц, танилцуулгатай нэг бүрчлэн ажиллахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүүн аймгуудад ажиллах албан томилолт Сүхбаатар аймгаас эхлэв. Тэрбээр Сүхбаатар аймагт ажиллаж төмөр замын төслийн танилцуулгыг сонсч, аймгийн удирдлагууд, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, төрөөс тус нутагт хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн төслүүдийн талаар ярилцлаа.

Үүний дараагаар Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажиллана. Тавантолгойн коксжих нүүрс буюу ЭТТ компани нүүрсний аман дээрээсээ тонн нүүрсийг 72 доллараар худалдаалж байна. Дэлхийн зах зээл дээр ийм чанарын нүүрс 136 долларын үнэтэй байна. Асуудал нь баяжуулж чадахгүй байна. Мөн дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүдээс үүдэлтэй. Тиймээс цаашид төрийн бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтийг хурдасгах, саад бэрхшээлүүдийг шийдэх арга замыг эрэлхийлж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү