Э.Батбаярыг ШЕЗ-ийн даргаар томилно


4 жил

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар  чөлөөлж  түүний ажлыг  ШЕЗ-ийг Л.Атарцэцэг түр ахалж байв. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилохоор болсон байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь дөрвөн гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрээс   олонхийн саналаар нэгийг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилох хуультай аж.

Тиймээс өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнийг томилох юм байна.

Э.Батбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Шүүхийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон, Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй бөгөөд 2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэргээ хамгаалж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү