ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнөөдөр өглөө Инчеонд газарджээ


2 долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явах үедээ бусдад бэлгийн дарамт үзүүлж, айлган сүрдүүлсэн гэгдэж байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өнөөдөр буюу Лхагва гарагт Индонезиэс Сөүлд ирж мэдүүлэг өгнө гэж Инчеоны цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн юм.

 

Тэгвэл Д.Одбаяр өнөөдөр өглөө Индонезийн Бали арлын Денпасар нисэх буудлаас хөөрч, Инчеонд газардсан нисэх онгоцоор 08:29 цагт ирснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Хэргийг эхлээд Инчеон Олон Улсын нисэх буудлын цагдаагийн хэсэг шалгаж байсан бол одоо илүү өндөр ач холбогдол өгч Инчеон хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс шууд хариуцаж шалгахаар болсон байна.

 Эх сурвалж: Hani.co.kr

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү