ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


4 жил

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Сургалт, сурталчилгааны хэлтсээс “Иргэдийн оролцоо-Хөгжлийн жил”-ийг тохиолдуулан 22 дугаар хорооны иргэдийн дунд “Татварын тухай хууль, татварын буцаан олголт” гэсэн сургалтыг дүүргийн Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулаа.

Сургалтаар иргэдэд анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг болохыг мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Түүнчлэн тус хөнгөлөлтийг хэрхэн эдлэх, ямар журмаар хамрагдах, бүрдүүлэх материал, E баримтын буцаан олголт, өргөдөл гомдол хэрхэн хаана гаргах гэсэн олон талт мэдээлэл өгсөн сургалт зохион байгуулагдлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү