"11 сарын 1-нээс Улаанбаатар-Дарханы үндсэн замаар зорчуулна. Хавар хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ"


4 жил

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчилж байгаа билээ.

 

Тус замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө.

Ингэснээр иргэд түр замаар зорчихгүй болно. Харин дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх аж.

Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ хуучин замыг шинэчлэх ажил явагдаж байна. 11 дүгээр сарын 1-нээс иргэдийг үндсэн замаар зорчуулна. Ингэхдээ Шарын, Хустайн, Тахилтын зэрэг давааг 5-7 метр ухаж намсган хайрган хучилт хийж, иргэдийг зорчиход аюулгүй болгоод байгаа. Зам засварын ажлын улмаас транзит тээвэр хүндрэлтэй болоод байсан юм. Үндсэн замын хөдөлгөөнийг нээснээр иргэд түр замаар зорчихгүй болно.

Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ.

Гүйцэтгэгч компаниудын хувьд ажил нь зогсохгүй, чулуугаа бутлах, машин техникийн засвар үйлчилгээг хийх зэргээр ирэх жилийн ажилдаа бэлтгэнэ.

Үндсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар тавьж байна. Иргэдийг зам засварын ажил дуусаагүй байгааг ойлгож дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү