Үхэр бариад газар булж байгаа баавгайн зургийг авчээ


4 жил

Идэш тэжээлийн хомстлоос үүдэж хүрэн баавгай уулнаас бууж, хүн суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол сүүлийн үед Сэлэнгэ, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудад нэмэгдэж байна.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Могойн гол” гэх газар түр оршин сууж байсан иргэд рүү аравдугаар сарын 03-ны өдөр баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн иргэдийн сууршлийн бүс рүү орж ирсэн хүрэн баавгай, түүнтэй таарсан олон иргэдийн фото зураг, видео мэдээлэл сошиал орчинд гараад байна.

Тэгвэл Хэнтий аймагт нэгэн иргэн, бие гүйцсэн баавгайтай өдрийн цагаар таарч, орой нь гэрийнх нь ойролцоо өөр нэг баавгай үхэр барьж, идэшээ газарт булж байгаа зэрэг зургийг өөрийн facebook хуудастаа нийтэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү