Улсын үзлэгээр ‘’Маш сайн хангалттай’’ үнэлэгдлээ


5 жил

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Баянзүрх дүүрэгт гурван өдөр ажиллалаа.

Тус улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон юм.

Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газар Төрийн ажлын зохион байгуулалт, Архив, Албан хэрэг хөтлөлт болон дүүргийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж ‘’Маш сайн хангалттай’’ хэмээн үнэлэгдлээ гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү