Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ уулзав


5 жил

“Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо. Түүнийг дуучин, УИХ-ын С.Жавхлангийн эхнэр гэдгийг фэнүүд нь андахгүй. Дуучин С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар 2013 онд “Хар хархан харц” дуугаа дуулсан нь Монголоос Youtube-д хамгийн их үзсэн дуу болж байв. Тэд энэ дууныхаа клипэнд хоёр том охиноо тоглуулж байсан билээ. 

Харин шинэ уран бүтээл "Эхийн дуу"-ных нь шүлгийг дуучин С.Жавхлан бичиж, клипэнд нь гэр бүлээрээ тогложээ. Монгол ахуй, уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх үзэл санааг эхийн хүмүүжил, энэрэл хайраар дамжуулан гаргасан нь уран бүтээлч залуу гэр бүлийн нийгэмд үзүүлж буй үлгэр дуурайлал болжээ.

Дөрвөн хүүхдийн ээж болсон уртын дууч бүсгүй үр хүүхдээ асрах, ар гэрийн албаа хариуцан хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн бол “Эхийн дуу” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ эргэн ирж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү