Баянзүрх дүүрэгт “БАГШЛАХУЙН УР ЧАДВАР-2” олимпиад боллоо


3 долоо хоног

Багаар хамтран ээлжит хичээлийг хүүхэд бүрийн ялгаатай байдал, хэрэгцээ, тэгш оролцоонд тулгуурлан зохион байгуулж, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэн, багшийн хөгжил ур чадварыг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, 48 дугаар сургууль хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургуулиудын дунд “Багшлахуйн ур чадвар-2” олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Олимпиадын үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг,дүүргийн Засаг дарга Т.Баясах нар оролцон хэлсэн үгэндээ цаашид сургуулиудаас гарсан бүтээлч санал санаачлагыг дэмжин хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ. 

 

Тус олимпиадад нийт 16 сургуулийн баг оролцсоноос Мөн “Шилдэг хэрэглэгдэхүүн” номинацад 127 дугаар сургууль, “Шилдэг заах аргатай багш” номинацид 92 дугаар сургуулийн багш н.Жимсээ нар тус тус шалгарсан юм.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү