Гудамжинд явсан гурван хүнийг шалтгаангүй хутгалжээ


5 жил

Өчигдөр гудамжинд явсан дөрвөн хүнийг шалтгаангүй хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээллийг хүлээн авсан байна.

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ.

Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү