Сангидоржийн Саянцэцэгийг Монгол Улсын соёлын элчээр томилжээ


5 жил

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм.

Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа "Миний сэтгэл их өндөр байна. Цаашид олон шинэ уран бүтээл хийж, олон сайхан шавь нартайгаа хичээн ажиллаж, гадаадад болон дотооддоо олон амжилтуудыг үргэлжлүүлэн хийхийг чармайн хичээнэ" хэмээн сэтгэгдлээ бичжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү