Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо


5 жил

Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат, ДХИС-ийн үе үеийн захирлуудын төлөөлөл, Их сургуулийн нийт бүрэлдэхүүн, офицер, эрдэмтэн багш, ахмадууд, эцэг эхчүүд оролцов.

Дотоод хэргийн их сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд Их сургуулийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөр, агуулга, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг шинэ шатанд гаргахаар зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг хангах, улс төрөөс хараат бус оршин тогтнох боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж, улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 152 дугаар тогтоолоор “Дотоод хэргийн их сургууль” болгон өөрчлөн зохион байгуулж, дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлж байна.

Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд 2019 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилгыг тусгуулан, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Энэ хичээлийн жилд тус Их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуульд 90, Удирдлагын академид 64, Цагдаагийн сургуульд 196, Хилийн албаны сургуульд 58, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд 33, Онцгой байдлын сургуульд 33, Эрх зүй, нийгмийн ухааны сургуульд 107, Ахлах сургуульд 79, нийт 660 суралцагч элсэн орж, эрдмийн их өргөөнд мөр зэрэгцэн суралцахаар жигдрэн жагссан байна.

Өдгөө тус их сургууль нь Хууль сахиулахын удирдлагын академи, Ахисан шатны боловсролын, Цагдаагийн, Хилийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, Онцгой байдлын, Шинжлэн магадлахуйн институт, Эрх зүй, нийгмийн ухааны, Ахлагчийн, Ахлах сургуультайгаар мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. PRADHAN [41.203.78.xxx] 5 жил
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802