АН-ын зөвлөл: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн II хэлэлцүүлэгт ОРОХГҮЙ


5 жил

УИХ дахь Ардчилсан Намын зөвлөл мэдээлэл хийлээ. Зөвлөл өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон байна. 

АН-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг өөрсдийн тойрогт танилцуулаад ирсэн байна. Иргэд тэр тусмаа орон нутагт мэдээлэл муутай байгаа бөгөөд энэ нөхцөлд санал авснаар харанхуй санал авах болж байна гэдгийг онцоллоо. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуулийн төсөлд агуулгын хувьд биш сурталчилгаа маягаар хуулийн төслийг явуулж байгааг хэллээ. МАН-ын нэг гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон, 40 орчим гишүүн нь ЖДҮХС-гийн зээлд холбогдсон энэ нөхцөлд хуулийг батлах нь ёс зүйгүй гэдгийг иргэд хэлж байгааг тэрбээр онцолсон юм. Тиймээс АН-ын зөвлөл болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёрдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ илэрхийллээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх, хууль тогтоох, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа байх ёстой. Гэтэл хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулсан байна. Төрийн албаны гарах хаалгыг хаасан байна. Орох босго өндөр байх ёстой. Гэтэл тэр шалгуурт биш гарах хаалгыг хаасан заалт оруулсан байна. Өнөөдрийн бий болгосон хариуцлагагүй, чадваргүй төрийг хамгаалах болсон заалтыг оруулсан байна" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАНАН мафи бүлгийн зарим гишүүнийг урвуулаад байхгүй болгосон. Хэрэв бүлэг болсон бол завсарлага авч, дүгнэлт унших боломжтой болох байсан. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж байна. Агуулга талаасаа өөрчлөлт байхгүй байна" гэсэн юм.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү