Намын бүлэг, зөвлөл хуралдана


5 жил

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралддаг. Энэ дагуу

•Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

•Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар болжээ. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм. 

Энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү