Д.Тэрбишдагва :Энэ хүнийг Байнгын хороог удирдаж чадахгүй гэж бодож байна


5 жил

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар нэг асуудал хэлэлцлээ. Тодруулбал, тус байнгын хорооны даргад Х.Болорчулууныг нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс оруулж ирсэн юм.
Түүний намтрыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдэд танилцуулсан. Тэрээр "Мэргэжлийн хувьд туршлагатай, 20 гаруй жил ажилласан. Тиймээс  Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна. Дэмжиж өгөхийг хүсье" гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Маш чухал асуудал хариуцсан Байнгын хорооны даргад ийм хариуцлагагүй хүн оруулж ирж байгаад харамсаж байна. Би Болорчулуун гишүүнийг шударга залуу юм болов уу гэж бодож байсан ч үгүй юм билээ. Нэлээд судалж үзсэн. Ажлыг худлаа популимз байдлаар хийж болохгүй Оюутолгой, ЖДҮХС-д хариуцлагагүй хандаж байна шүү дээ. Байнгын хорооны дарга болвол нэг зангаараа зарчмаасаа ухрахгүй ажиллаж чадах уу" гэхэд нэр дэвшигч Х.Болорчулуун "УИХ-ын гишүүн зүй бусаар зээлд авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. Дорнод гурил компани анх удаа энэ сангаас зээл авсан. Оюутолгойн асуудалд би байр суурин дээрээ хатуу зогсоно. Дэд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Би өөрийнхөө дүгнэлтийг бичиж таньд өгсөн. Хариуцлагатайгаар хуралдаж, ажлын хэсэг дүгнэлтээ гаргах ёстой гэж боддог. Таны ахалсан ажлын хэсэг ийм дүгнэлт гаргаагүй шүү" гэлээ.

Үүний хариуд Д.Тэрбишдагва "Би Болорчулууныг их хурлын гишүүний сураг ч гараагүй байхад Оюутолгойн асуудлаар дуугарч байсан. Маш хариуцлагагүй зүйл яриад байгаа хүн. Уг нь ажлын хэсэг 9 удаа хуралдсан. Гэтэл хоёр удаа гэж ярих юм. Хуралдъя гээд дуудаад байхад ирэхгүй хүнийг би яах вэ. Ажлын хэсгийн 12 гишүүний 8 нь зурчихаад байхад одоо яах ууэсэ. Хгчилж асуудлыг яриад энэ ажлыг хийсэн хүмүүсийг үгүйсгэсэн мэтээр яриад сууж байна. Нэг сэдэв дундаас хэсэгчилж ярьдаг, улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудал шүү дээ.

Ингээд бүлгээс оруулж ирсэн саналаар Х.Болорчулууныг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх эсэхээр санал хураалгахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү