Алдарт Нотр Дам Сүм шатжээ


4 сар

Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам Сүмд орон нутгийн цагаар өчигдөр орой /2019.04.15/ маш том хэмжээний гал гарч, сүм шатаж эхэлжээ. Одоогоор галыг намжаагаад байгаа ч сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан байна. Галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, Нотр Дам сүм дээр иржээ.

Нүдэн дээр нь дүрэлзэн шатаж буй Нотр Дам сүмийн хажууд залбиран зогсох Парисын иргэд “Нотр Дам сүмгүйгээр Парис хот юу ч биш шүү дээ” хэмээн халаглаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү сүм нь XIII  зуунд баригдсан архитекторын гайхалтай бүтээл бөгөөд дэлхийн соёл урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг билээ. Уг сүмийг үзэж сонирхохоор жилд 13 сая жуулчин Парис хотыг зорьдог.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү